Хэрвээ ажиллахаас дургүй хүрч, ядарлаа гэж ажлаа хаяж байгаа бол доорх гурван зүйлийг тунгаан бодоорой!
1. Толинд өөрийгөө хар! Дур булаам үзэсгэлэн төгс залуухан байна уу?
2. Банкныхаа хадгаламжаа шалга! Амьдралд чинь хүрэлцэхүйц мөнгө байна уу, үгүй юу?
3. Баян хүнтэй сууж өв хөрөнгө өвлөж авна гэж мөрөөдсөний ч хэрэггүй. Өөрийн хүчээр мөнгө ол!
Би эмэгтэйчүүдийг хүний мөнгөөр амьдрах нь илүү \”зовлон\” гэж үздэг.
·Ямар нэгэн аргаар биш ажиллаж, хөдөлмөрлөж мөнгийг олж сур!
·Ямар нэгэн зүйл тохиолдоход хашхирч орилох биш, зүгээр л тайван бод!
·Өөрийнхөө хүссэн зүйлийг ариун цагаан хөдөлмөрөөрөө олсон мөнгөөр худалдан авч бай!
·Бага ярьж их хөдөл!
·Баян хүнтэй суувал, бүх юм болчихно гэж бүү мөрөөд!
·Хэрвээ яг одоо хийж байгаа ажил чинь таалагдахгүй бол, халагдах өргөдлөө өгөөд гар, эсвэл тэвчээртэй ажлаа хий!
·Авахаа аваад, хаяхаа хаяж бай!
·Бусадтай санал нийлэхгүй байж болно, гэхдээ бусдыг хүндэлж сур!
·Арга тасарсан яах ч аргагүй үед, цаг хугацаа бүгдийг шийднэ. Зүгээр л орхиж сур!
·Алдааг дахин давтах хэрэггүй!
·Хүмүүжилтэй, энэрэнгүй, сайхан сэтгэлтэй бай!
·Үзэсгэлэн төгс өөртөө итгэлтэй харагд!
·Хэн нэгэн чамаас урван итгэл алдрах үед, уучлан өршөөх нинжин сэтгэлтэй бай!
·Хэдий чамд хэцүү байсан ч гэсэн өгөөмөр сэтгэл таныг улам гэрэлтүүлнэ.
·Үргэлж өс хонзон санаж явах нь чамайг ядраана.Тиймээс аль болох хурдан мартаж сэтгэлээ зовоохгүй бай.
·Мөнгө чухал ч гэсэн эцэг эх, эр хүний гарыг харалгүй өөрийн хүчээр олсон мөнгө хамгийн сайхан.
·Олны дунд өөрийнхөө хүч чадлыг хэт дөвийлгэх хэрэггүй,чамтай чамгүй нар манддагаараа мандана.
·Өнгөрсөн бүх муу зүйлийг март, одоогоороо амьдар!
·Бүх зүйлээ алдсан ч гэсэн инээмсэглэлээ битгий алд бүсгүй минь!
·Амдралыг үргэлж өөрөөсөө гэрэлтүүлж яваарай.