БНХАУ-ын Фучжоу мужид Сичуан мужийн харьяа 24 настай эмэгтэй хүүхдээ хар гялгар уутанд хийгээд асрамжийн газрын шууданд илгээжээ. Түүний үйлдэл хятадын олон мянган интернет хэрэглэгчдийн гол ярианы сэдэв болж байна. Хүүг нэгэн эрэгтэй гялгар уутнаас олж яаралтай түргэн тусламжид хүлээлгэн өгсөн байна. Тэрээр хэлэхдээ гадаа 37 градусын хэмд нялх хүүхэд уйлж байсан гэв. Ингээд цагдаа нар шуурхай ажиллаж хүүхдээ хаясан эмэгтэйг олж зохих шийтгэлийг оноожээ. Гэвч хүүгээ хаясан эмэгтэйн дүрс бичлэг Хятадын мэдээллийн хэрэгслээр цацагдаж \”сэтгэл зүрхгүй эмэгтэй” нэр зүүгээд байна. Эх сурвалжууд мэдээлэхдээ хүүд яаралтай тусламж үзүүлээгүй бол хурц нарны тусгалд тархиндаа цус харвах эрсдэлтэй байсныг хэллээ. Мөн хүүгийн биеийн байдал одоогоор тогтвортой байгаа гэнэ. Сүүлийн үеийн статистик мэдээллээр эцэг эхдээ гудамжинд хаягдсан 460 мянган хүүхэд хятадын цагдаагийн газарт бүртгэгджээ. CNN агентлагт хятадын гэр бүл төлөвлөлтийн уламжлалт бодлого, хөвгүүдийн давуу эрх нь эмэгтэйчүүдийн эмзэг асуудал болон хувирч байна гэж мэдээллээ.