Унгарын нийслэл Будапешт хотноо жүдо бөхийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд ДАШТ-ийн хүрэл медальт, Гавьяат тамирчин, Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат Доржсүрэнгийн Сумъяа дэлхийн аваргын медаль хүртэж эх орныхоо нэрийг дэлхийн дэвжээнд гаргасан билээ. Шинэхэн Дэлхийн аварга маань тун удахгүй хуримаа хийхээр болжээ. Энэ талаар түүний ээж Ц.Дэлгэрмаа \”Өнөөдөр\” сонинд өгсөн ярилцгадаа \”Сумъяагийн минь гуйлга ирчихсэн. Ирэхээр нь өдрийн сайныг шинжиж байгаад нэг сайхан өдөр хуримыг нь хийнэ ээ” хэмээн өгүүлжээ. Гавьяат тамирчин Д.Сумъяагийн найз залуу нь Булган аймгийн Хутаг-Өндөр сумын харьяат, жүдо бөхийн ОУХМ, аймгийн харцага Х.Цогтгэрэл гэдгийг бөхийн хорхойтнууд андахгүй сайн мэднэ. Хосууд үерхээд багагүй хугацааг өнгөрөөсөн ч тун удахгүй хуримаа хийх юм байна.