Эрдэнэт үйлдвэр\” ХХК-ийн Ил уурхай Үйлдвэрчний Эвлэлийн Монголын үйлдвэрчний эвлэлийн хорооноос хэвлэлийн хурал хийлээ. Тэд \”Эрдэнэт” үйлдвэрийн баялгийг бүтээгч уурхайчид шилэн дансыг хэрэгжүүлж ажиллах болон цалин хөлсөө нэмэгдүүлэхээр албан шаардлага хүргүүлж, тэмцлийн хэлбэрт шилжсэн талаараа мэдэгдсэн юм.
\”Эрдэнэт\” үйлдвэрийн Ил уурхайн хороон дарга П.Баттөр \”Баялаг бүтээгч уурхайчид \”Эрдэнэт үйлдвэр\”-ийн захиргаанд дөрвөн шаардлагыг тавьсан. Нэгд, Үйлдвэрийн захиргаа шилэн дансны хуулийг бүрэн төгс хэрэгжүүлэн ажиллах, хоёрт уурхайчдын үндсэн буюу цаг зэргийн тарифт цалинг 15 хувиар нэмэгдүүлэх ёстой.
Гуравт, өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа зэсийн үнийн урамшуулал олгох журмын дагуу нийт ажилчдад урамшуулал олгох, дөрөвт барилга засварын цехийн ажилчдын цалин 2017 оны тавдугаар сарын 1-ний өдрөөс арван хувиар нэмэгдүүлэн бодож олгох ёстой. Хэрэв шаардлагыг биелүүлэхгүй бол тэмцлийн хурц хэлбэрт шилжиж, ажил хаялт зарлан тэмцэх болно. Дэлхийн жишиг үйлдвэр гэж ярьдаг газар ажилчдадаа дэлхийн жишигт нийцсэн цалин өгөх ёстой\” гэв.