Улс төрийн гуравдагч хүчин гэгдэж явдаг Иргэний зориг, ногоон нам
УИХ-ын 2016 оны сонгуулиар нэг ч суудал аваагүй. Тэгвэл ИЗНН-ын Улс
төрийн зөвлөл арваннэгдүгээр сарын 20-нд хуралдаж, Үндэсний хорооны хурлаа
зарлахаар болжээ.Үндэсний
хорооны хурлаа тус намынхан ирэх оны нэгдүгээр сарын 27-нд зарлан хуралдуулах
төлөвлөөд байгаа юм байна. Энэ хурлаар намынхаа Их хурлыг хуралдуулах
эсэхээ шийдэх гэнэ. Харин тус намын дарга С.Оюун албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргажээ. Тэрбээр Дэлхийн усны байгууллагын даргаар томилогдсон
учраас намын даргын үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн байна. УИХ-ын
гишүүн асан С.Оюун 2000 оноос хойш ИЗНН-ын даргаар тасралтгүй 17 жил ажиллаж
байгаа.