Нийслэлийн хэмжээнд 2017-2018 оны хичээлийн жилд төрийн бус
өмчийн 107 ерөнхий боловсролын сургуульд 27,465 суралцагч, 434 цэцэрлэгт
29,624 хүүхэд тус тус хамрагдаж, нийт төрийн бус өмчийн 541 боловсрол сургалтын
байгууллагад 7,128 багш, ажилтан ажиллаж байна.
Шинээр сургууль, цэцэрлэг байгуулах иргэн, аж ахуйн нэгжийн
хүсэлтийг 2018 оны 02 дугаар сарын 1-нээс 28-ны хооронд нийслэлийн Боловсролын
газарт хүлээн авна.
Үүнтэй холбоотойгоор 2018 онд шинээр боловсрол сургалтын
байгууллага /сургууль, цэцэрлэг/ байгуулах иргэн, аж ахуйннэгжүүдийн үйл
ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, сургалт арга зүйн зөвлөгөө өгөх уулзалтыг
хоёрдугаар сарын 9-ний өдрийн 14.00 цагаас Багшийн хөгжлийн ордны 202
тоотод зохион байгуулна. Иймд шинээр боловсрол сургалтын байгууллага
байгуулах иргэн, аж ахуйн нэгжүүдийг идэвхтэй оролцохыг уриалж байна.Холбогдох мэдээллийг Нийслэлийн Боловсролын газрын 70113039
утсаар авах боломжтой гэжнийслэлийн Боловсролын газраас мэдээллээ.