Олон Улсын Спортын сэтгүүлчдийн холбооноос 6 болон түүнээс дээш өвлийн олимпийг сурвалжилж буй сэтгүүлчдийг алдаршуулж, тусгай шагналыг гардуулан өглөө. Энэ жилийн хувьд Монгол улсаас Монголын Спортын сэтгүүлчдийн Холбооны ерөнхийлөгч Чүлтэмийн Отгонбаатар энэхүү шагналыг хүртлээ. 6 дахь олимпдоо ажиллаж буй түүнийг спортын хүрээнийхэн \”Сато” хэмээх нэрээр нь андахгүй билээ. Энэхүү арга хэмжээнд Пёнчан 2018 наадмыг зохион байгуулах хорооны дарга Ли Хе Беом, ОУССХ-ны ерөнхийлөгч Ж.Мерло болон ОУОХ-ны гишүүн С.Бубка, М.Касадо, И.Ферриани тэргүүтэй хүндэт зочид байлцжээ.
Ж.Бат