Ц.Мөнхбаяр суллагдаад удаагүй шүүх хуралд оров. Гэхдээ энэ
удаад нэхэмжлэгчээр оролцсон юм. Тодруулбал, Ц.Мөнхбаяр болон Б.Гантулга нарын
нэхэмжлэлтэй шүүх хурал өчигдөр Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний
хэргийн анхан шатны шүүхэд болсон юм.
Харин шүүх хуралд
хариуцагчаар \”АУМ Алт” компанийн захирал Ц.Мягмардорж татагджээ.
Тэгвэл тэд яагаад шүүхдэлцэх болов. Үүнийг тодруулъя.
Ц.Мөнхбаяр нь Төрийн тусгай хамгаалалттай газар галт
зэвсэг агссан гэх хэргээр баривчлагдсаны маргааш буюу 2013 оны 9 дүгээр сарын
17-ны өдөр \”Онги голын Ц.Мөнхбаяр нар
байгаль орчин хамгаалах нэрийдлээр уул уурхайн компаниудыг шантаачилж, мөнг
нэхдэг байсан. АУМ Алт компаниас л гэхэд 67 сая төгрөг авсан” хэмээн
Ц.Мягмардорж хэвлэлийнхэнд мэдээлж байв.
Гэвч Ц.Мягмардоржийн ярьсан мэдээлэл нотлогдоогүй учир
хуулийн байгууллагаас уг асуудлаар Ц.Мөнхбаярт эрүүгийн хэрэг үүсгэлгүй
хэрэгсэхгүй болгосон байдаг. Гэтэл энэ мэдээллийн дараа \”Онги гол
хөдөлгөөнийхөн уул уурхай компаниудыг дарамталдаг, мөнгө нэхдэг” гэсэн муу нэр
тархсан гэж Ц.Мөнхбаяр нар үзжээ. Тиймээс л нэр төрөө сэргээлгэхээр шүүхэд
хандсан байна.
Ц.Мөнхбаярын
хувьд өөрийн нэр төрийг нэг тэрбум төгрөгөөр үнэлсэн бол Б.Гантулга өөрийн нэр
төрөө 50 сая төгрөгөөр үнэлжээ.
Харин шүүх хурлаар асуудлыг хэлэлцэж, \”АУМ алт” компанийн
захирал Ц.Мягмардоржоос Ц.Мөнхбаярт 80 сая, Б.Гантулгад 50 сая төгрөг гаргуулж,
мөн хохирогчдоос албан ёсоор уучлалт гуйх ёстой гэсэн шийдвэрийг гаргасан
байна.
Амар