Мэргэжлийн сүмо бөхийн ихэнх дээд амжилтыг нэр дээрээ “тамгалж” буй Их аварга Хакүхо М.Даваажаргал Харү башёд зүүн жигүүрийг тэргүүлэн барилдана. Тэрбээр ёкозүна цолтой 64 дэх башёдоо хүч сорих гэж байгаа нь энэ. Ингэснээр аварга цолтойдоо хамгийн олон башёд өрсөлдсөн бөхөөр тодорч, бас нэгэн дээд амжилтыг шинэчлэв. Эл амжилтыг өмнө нь Китаноүми 63 башёд оролцсон амжилтаар эзэмшиж байсан юм.
Сүмотой холбоотой мэдээ дуулгахад өнгөрсөн сарын тэмцээнд түрүүлсэн Точиношинд сэкивакэ цол хүртээж, Харү башёд манлайлбал аварга цол олгохоор болжээ. Мөн Ичиножёо А.Ичинноров 17 башёгийн дараа комүсүби цолоо эргүүлэн авсан бол Хацү башёд бэртлийн улмаас тааруу барилдсан Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ жюүрёо зиндаа руу уналаа.