Ирэх гуравдугаар сарын 1-нээс 4-ний өдрүүдэд Кыргызстаны нийслэл Бишкект чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 31, эмэгтэйчүүдийн 21 дэх удаагийн насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн болох билээ.
Өнөөдөр манай улсын чөлөөтийн тамирчдын түрүүч эх орноосоо мордлоо. Бишкекийн дэвжээнд Монгол Улсын гавьяат тамирчин Г.Мандахнаран, О.Насанбурмаа, Э.Ням-Очир, П.Орхон тэргүүтэй бүтэн багаараа оролцох юм. Ирэх пүрэв гаригт эрэгтэй бөхчүүд Кыргызстаны нийслэлийг зорих ажээ.
Азийн Аварга шалгаруулах тэмцээнд эрэгтэйчүүдийн 57 кг-ын жинд Ц.Цогбадрах, 61 кг-д Ц.Чинзориг, 65 кг-д Э.Ням-Очир, 70 кг-д Б.Бямбадорж, 74 кг-д Г.Мандахнаран, 79 кг-д Г.Төрболд, 86 кг-д О.Үйтүмэн, 92 кг-д Л.Төртогтох, 97 кг-д Б.Одсүрэн, 125 кг-д Н.Золбоо,
Эмэгтэйчүүдийн 48 кг-д Э.Нарангэрэл, 53 кг-д Э.Сумъяа, 55 кг-д Э.Даваачимэг, 57 кг-д А.Батцэцэг, 59 кг-д Б.Шоовдор, 62 кг-д П.Орхон, 65 кг-д Э.Цэвэгмид, 68 кг-д Ш.Түмэнцэцэг, 72 кг-д О.Насанбурмаа, 76 кг-д А.Чанцалнямаа нар хүч үзнэ. Дасгалжуулагчаар үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Б.Баттулга, дасгалжуулагч Ө.Ууганбаяр, шүүгчээр олимпийн зэрэглэлийн шүүгч Б.Төмөрбаатар нар ажиллах юм.