АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын захиргааны 30 гаруй албан хаагчдад маш нууц мэдээлэлд нэвтрэхээс татгалзсан талаар Bloomberg агентлаг мэдээллэв.Гэхдээ захиргааны албан хаагчид хязгаарласан эрхтэйгээр маш нууц материальтай харьцах бөгөөд хэн ч өөрсдийн албан тушаалаа орхихыг хүсээгүй байна. Тэдэнд өгсөн зөвшөөрлийг захиргааны бусад гишүүдэд хувиарлан өгчээ. Өнгөрсөн долоо хоногт мөрдөгдөж эхлэсэн шинэ дүрмэнд зохицуулан түр хугацаанд тэд хамгийн өндөр зэрэглэлийн нууцлалд ангилагдах материалтай харьцахгүй юм.
Өмнө нь АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампийн зөвлөх болон хүргэн Жаред Кушнер ч гэсэн Цагаан ордны өдөр тутмын танилцуулга болон зарим нууц материалтай харьцах эрхээ алдаж байсан талаар Politico сонин мэдээллэв. Хэвлэл, “Дээд нууц”-аас “нууц”-ын түвшин хүртлэх бууралтыг л тодотгосон байна. Цагаан ордны хамгийн дээд түвшнөөс эхлэн бүх албан хаагчдад ижил төстэй алхамууд авагдсаныг хэвлэлийнхэн мөн дурьдав.
Ц.Пүрэвдорж