Цаазын Ялтай Тэмцэх Олон Улсын хороо (ЦЯТОУХ)-ны шинэ комиссараар МУ-ын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж томилогдсоныг тус хорооноос мэдээллээ. “Дэлхий нийтийг цаазын ялаас чөлөөлөх бидний үйл ажиллагаанд МУ-ын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж нөлөө бүхий үүрэг гүйцэтгэж чадна гэдэгт бид итгэж байна. Тэрээр 1998 онд МУ-ын Ерөнхий сайдаар ажиллаж байснаас эхлээд 2009-2017 оны хугацаанд МУ-ын Ерөнхийлөгчийн албыг хариуцахдаа цаазын ялын эсрэг удаа дараагийн үйл ажиллагаа хэрэгжүүлж, энх тайвныг дээдлэгч нэгэн гэдгээрээ олон улсад үлгэр жишээ болсоор ирсэн нэгэн. Түүнийг Ерөнхийлөгч байх үед буюу 2017 оны долдугаар сарын 1-нээс эхлэн Монгол Улс Эрүүгийн хуулийн найруулгадаа шинэчлэл хийн цаазаар авах ялыг ялын төрлөөс хассан түүхтэй” гэж ЦЯТОУХ-ны Ерөнхийлөгч Нави Пиллэй мэдээлжээ.