Нийслэлийн Иргэний хэргийн шүүхэд 2017 оны оны наймдугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн “Очир төв” буудалд амиа алдсан 13 настай охин амь алдсан хэрэг гарсан. Энэхүү хэргийн давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр боллоо.
Шүүхээс уг хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах шийдвэрийг дахин гаргалаа. Харин хэргийн газар болох “Очир төв” зочид буудлыг иргэний хариуцагчаар татахаар болжээ.
Энэ талаар хохирогчийн өмгөөлөгч Р.Булгамаа “Энэ хэргийн зүйлчлэлийн асуудал, Эрүүгийн хуульд заасан хүндрүүлэх нөхцлийг эргэж хараач гэдэг хүсэлтийг бид удаа дараа прокурорт өгч байсан. Нийслэлийн давж заалдах шатны шүүхээс энэ асуудалд эргэж харж, бодитой харах нь зүйтэй юм байна гэж шийдэж байгаад бид баяртай байна.
“Очир төв” гэж буудал бий. Бага насны хүүхэд амиа алдах, гэмт хэрэг гарах нөхцлийг бүрдүүлсэн, архи согтууруулах ундаагаар үйлчилсэн хуулийн этгээдийг иргэний хариуцагчаар татах нь зүйтэй гэдэг шийдвэрийг шүүхээс гаргалаа” гэв.