ОХУ-ын Сахагийн нийслэл Якутск хотын “Ургэл” галерейд энэ сарын 6-нд МУЭ-ийн гишүүн зураач Т.Найманчулуун, О.Золбоотөгөлдөр нарын “Параллельные миры” үзэсгэлэн нээгдлээ. Үзэсгэлэн энэ сарын 14 хүртэл үргэлжлэх юм.
Манай уран бүтээлчид үзэсгэлэнгээ гаргахын зэрэгцээ Сахагийн зураачдад мастер класс үзүүлнэ.
Өнөөдөр 11 цагаас Т.Найманчулуун “Хөрөг зурган дахь гэрэл, сүүдэр” сэдвээр, 10-ны 11 цагаас О.Золбоотөгөлдөр “Монгол зургийн техникийн онцлог” сэдвээр хичээл заах юм.