АН-д их цэвэрлэгээ хийж тус намын нөлөө бүхий хүмүүсийг намын гишүүнчлэлээс хассан тухай мэдээлэл гараад байгаа билээ. Харин уг мэдээлэл ташаа мэдээлэл болохыг тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга болон удирдах албан тушаалтнууд мэдэгдээд байгаа юм. Энэ асуудлаар нийтлэлч Баабар болон УИХ-ын гишүүн асан Х.Тэмүүжин нар өөрсдийн байр суурийг илэрхийлэхдээ “С.Эрдэнэ гэдэг хүн энэ намаар тоглож байна. АН овоо шинэчлэгдэх нь гэсэн чинь тэс өөр зам руу яваад орчихлоо. АН одоо нэг хүний эрх мэдэлд шилжсэн нам болсон” гэж хэлсэн юм. Тэгвэл нийтлэлч Баабарын тэрхүү гомдлын хариуд АН-ын дарга С.Эрдэнэ дараах тайлбарыг өгчээ. Тэрээр хэлэхдээ ”Баабар гэдэг хүн энэ намын буянаар аманд орсон үгээ чөлөөтэй хэлж байгаа шүү дээ. Хэрэв зээ социализм коммунизмын үед байсан бол энэ хүн Зүүнхараад мод ачаад явж байх байсан. Баабар өөрөө ч цэвэр ариун хүн биш. Тэр хүн Ардчилсан намын буянаар төрийн өндөр албан тушаалд очиж, алба хашиж байсан. Гэтэл ардчилал руу нулимж болохгүй. Өнөөдөр эрх чөлөөгөө зөв эдлэх хэрэгтэй. ” гэж хэлсэн байна.