Үндэсний Статискийн хорооноос мэдээлснээр Улсын хэмжээнд 2018 оны эхний хоёр сард 7,368 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 2,590 (54.2%) -ээр өсжээ.
Өмнөх оны мөн үеэс нийт гэмт хэрэг өсөхөд
хулгайн гэмт хэрэг 1,397 (91.5)
залилах гэмт хэрэг 559 (2.4 дахин)
дээрмийн гэмт хэрэг 242 (3.7 дахин)
хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 118 (65.6 %)
хөрөнгө завших гэмт хэрэг 104 (3.7 дахин) -өөр өссөн нь голлон нөлөөлжээ.Харин бүртгэгдсэн гэмт хэрэг хоёрдугаар сард 3,382 болж, өмнөх оны мөн үеэс 1,303 (62.7%)-аар өсөж, өмнөх сараас 637 (15.8%)-гоор буурсан байна.
Гэмт хэргийн улмаас хохирсон иргэд 2018 оны эхний 2 сард 6.248 болж, 275 (4.4%) нь 18 хүртэлх насны хүүхэд, 2,684 (43.0%) нь эмэгтэйчүүд байна.