АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсоныг албан тушаалаас нь чөлөөлжээ. Ерөнхийлөгч Д.Трамп түүнийг албан тушаалаас нь чөлөөлсөн шалтгаанаа үзэл бодлын зөрүүтэй байснаас болсон гэж тайлбарласан байна. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан Рекс Тиллерсон Их Британийн талд шилжсэн Оросын тагнуулч асан Сергей Скрипалийг Лондонд хорлосон үйл явдалд ОХУ буруутай гэж үзэж байв. Дональд Трамп твиттер хуудсаараа дамжуулан түүний оронд ТТГ-ын захирал Майк Помпеог уг албан тушаалд томилох болсноо зарлажээ. Харин ТТГ-ыг тус газрын анхны эмэгтэй захирал Жина Хаспел удирдах болсон байна.