Дорноговь аймгийн Замын-Үүд сумын ЕБС-ийн 3 дугаар ангийн сурагч 8 настай Сэржмядаг охин алга болсноос хойш 5 өнгөрөөд байна. Өнгөрсөн хугацаанд охиныг эрэн хайх ажиллагааг явуулж буй ажлын хэсгийг татан буулгаж шинэ ажлын баг томилон ажиллуулж эхэлжээ. ТЕГ, ОБЕГ, ЦЕГ-ын хамтарсан бүрэлдэхүүнтэй шинэ эрэн хайх баг эрлийн ажиллагааг Замын-Үүд суманд явуулж байна. Одоогоор ямар нэгэн баттай мэдээлэл, сураг гараагүй байгаа аж.