Орон нутагт малын гоц халдварт шүлхий өвчин гарсантай холбогдуулан нийслэлд зөөвөрлөгдөн орж ирэхээс урьдчилан сэргийлж, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 01 дүгээр “Албан даалгавар”, дүүргийн Онцгой комиссын даргын 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 02 дугаар хуралдааны шийдвэр гаргажээ. Уг шийдвэрээр Онцгой комиссын даргын 02 дугаар тушаалаар Эмээлт, Баруунтуруун автотээврийн шалган нэвтрүүлэх товчоодод Замын цагдаагийн хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, мал эмнэлгийн үржлийн нэгж Буян-Хөхий ХХК-иуд 24 цагаар үүрэг гүйцэтгэж ариутгал халдваргүйжүүлэлтийг хийж байна.