УИХ-ын гишүүн Х.Нямбаатар зарим нэг шүүгчийн хөрөнгийн талаар ноцтой мэдээллийг дурдсан байдаг. Тэрээр энэ асуудалтай холбоотойгоор баримт ил болгоно гэдгээ ч хэлсэн юм.
Тэгвэл бүх шатны шүүхийн шүүгчийн Хөрөнгө, орлогын мэдүүлэг Шүүхийн ерөнхий зөвлөлийн цахим хуудсанд нийтлэгдэж, олон нийтэд ил боллоо. Авлигын эсрэг хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсэгт заасны дагуу Монгол Улсын бүх шатны шүүхийн шүүгчийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн цахим хуудасны http://www.judcouncil.mn/hashom.html хэсэгт байршуулжээ.
Шүүхийн ил тод, нээлттэй байдал нь шүүгчийн хараат бус байдлын баталгаа бөгөөд ХОМ-ийн энэхүү мэдээллээс шүүгчид хөрөнгөжсөн гэх хардлага үндэслэлтэй эсэхийг иргэд өөрсдөө шалгах боломжтой болж байна.