Ардчилсан нам өнгөрсөн парламентын сонгуульд өвдөг шороодсоноос хойш дотооддоо маш их хөдөлгөөнтэй байх болсон. Тэд ирэх 2020 оны сонгуульд ялагдал хүлээхгүйн тулд олон талын ажил өрнүүлж, өнгөрсөн сонгуулиас хойш завгүй ажиллаж байгаа.
АН-ын дүрэмд тусгаснаар сонгууль болохоос өмнө нэг жилийн дотор Үндэсний бодлогын хороонд эргэлтийн буюу ротацийн сонгууль хийж болохгүй гэж заасан байдаг байна. Тиймээс энэ жил ротацийн сонгууль явуулах ёстой гэж тус намын гишүүд үзсэн аж. Сонгуульд нэр дэвшигчид энэ сарын 13-нд үнэмлэхээ гардаж авсан. Харин Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг энэ сонгуульд БЗД-ийн 52-р тойргоос нэр дэвших эрхээсээ өөрийн хүсэлтээр нэрээ татжээ. Тус намын Хэрэг эрхлэх газар, Бодлогын ерөнхий зөвлөл, аймаг, дүүргийн намын хорооноос өгсөн оноог дүгнэж, зарим нэгэн журмын нөхдөө Үндэсний зөвлөлдөх хорооноосоо чөлөөлсөн. Үүнд ч Ч.Сайханбилэг багтаад байсан юм.
АН-ын дотоод сонгууль энэ сарын 25-нд болно.