ОХУ-ын Нэгдүгээр сувгаар энэ сарын 12-ноос эхлэн Монгол-татарын дарлалын үеийг харуулсан “Алтан Орд” цуврал кино гарч эхэллээ. “Хаадын тоглоом” кино дэлхийг байлдан дагуулснаас хойш викингчүүд шиг кино хийх хүсэлд дэлхийн олон орон автсан гэхэд болно. Тэгвэл “Алтан Орд” цуврал нь “Хаадын тоглоом”-ын орос хувилбар гэнэ.
Харин энэ кино буриад, тува, халимаг, казах зэрэг монгол гаралтай үндэстнүүдийн бухимдлыг төрүүлсэн байна. Төслийн ерөнхий продюсер Рубен Дишдишян киногоо түүхэн зохиол биш, бүх үйл явдал, баатруудыг бодит биш гэж тайлбарласан ч “үндэстэн хооронд хагарал үүсгэх кино болжээ” гэсэн шүүмжлэлд өртжээ.