“Екатеринбург-2018” олон улсын жүдо бөхийн холбооны Гранд Слам тэмцээн энэ сарын 17 эхэлсэн. Тэмцээний эхний өдөр манай 13 бөх хүч үзсэнээс гурав нь медаль хүртсэн байна. одруулбал, эрэгтэйчүүдийн 73 кг-д ОУХМ Цэнд-Очирын Цогтбаатар алтан медаль, эмэгтэйчүүдийн 48 кг-д ОУХМ Г.Наранцэцэг, 57 кг-д Хөдөлмөрийн баатар, МУГТ Д.Сумъяа нар тус тус хүрэл медаль хүртсэн.
Ц.Цогтбаатар эхний даваанд Португалийн Хорхе Фернандесийг вазаригаар, хоёрын даваанд Тажикстаны Бехрузи Хожазодаг нэмэлт цагт иппон буулгасан. Улмаар хэсгийн аваргын төлөө Казахстаны Заншай Смагуловтай барилдаж, 3:54 минутад цэвэр савсан. Хагас шигшээд ДАШТ-ий хүрэл медальт АНЭУ-ын Виктор Сквортовыг 3:05 минутад цэвэр ялсан юм.Аваргын төлөө Армений Фердинанд Карапетянийг нэмэлт цагт вазари үнэлгээгээр ялснаар төрийн дууллаа эгшиглүүллээ. Ингэснээр тэрбээр Гранд Слам ангилалаас анхны алтан медалиа гардаж, чансаагаа 1000 оноогоор ахиуллаа.