АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, ОХУ-ын төрийн тэргүүн Владимир Путин нар мягмар гарагт утсаар ярьж, стратегийн тогтвортой байдлыг бүрдүүлэх чиглэлд хамтын хүчин чармайлт тавихаар тохиролцлоо гэж АНУ-ын засаг захиргааны хэвлэлийн албанаас тараасан мэдэгдэлд тэмдэглэжээ.
“Хоёр улсын удирдагчид хоёр талын харилцааны өнөөгийн байдлыг хэлэлцэж, эн тэргүүний асуудлууд болон хоёр улсын үндэсний аюулгүй байдалд тулгарч буй сорилтуудын талаар яриа хэлэлцээгээ үргэлжлүүлэх шаардлагатайг тэмдэглэсэн байна. Ерөнхийлөгч Трамп гуравдугаар сарын 18-нд болсон ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ялсанд В.Путинд баяр хүргээд Сири, Украины асуудал болон Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах зэрэг асуудлуудаар ярилцжээ. Гэхдээ хоёр улсын удирдагчид Америкийн талын санаачилгаар утсаар ярьсан болохыг ОХУ-ын Ерөнхийлөгчийн тамгын газраас мэдээлсэн байна.