Сүхбаатар дүүргийн Онцгой комиссын 2018 оны анхдугаар хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанд дүүргийн Онцгой комиссын бие бүрэлдэхүүн, 1-20 хорооны Засаг дарга нар оролцов. Хуралдааны эхэнд цаг уурын дулааралтай холбоотой үүссэн шар усны үерийн нөхцөл байдлын талаар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга Т.Мөнхдорж онцгой комиссын гишүүдэд танилцуулга хийлээ. Өнөөдрийн байдлаар дүүргийн 15-20 дугаар хорооны 117 айл өрх шар усны үерт автсан нөхцөл байдалтай байна. Үерийн улмаас дүүргийн гэр хорооллын айл өрх, гудамж талбай шар усны үерт автан айлуудын бохирын цооног дүүрч, хөрс бохирдон хүн, малын халдварт өвчин гарах эрсдэлтэй, далан шуудуу усны урсгалыг даалгүй эвдэрсэн, автозамд усны хаялага хийгээгүйн улмаас эвдэрч нийтийн тээвэр болон, том оврын тээврийн хэрэгсэл зорчих боломжгүй болсон, зам сэтэрч, цөмөрсөн зэрэг хүндрэлүүд гарсан. Иймд дүүргийн Онцгой комиссын дарга Х.Болормаагийн захирамжаар Үер, ус, цаг агаарын аюулт үзэгдлийн үед ажиллах шуурхай Ажлын хэсэг, 9, 11-20 дугаар хорооны Засаг даргын Ажлын албыг “Өндөржүүлсэн бэлэн байдал”-ын зэрэгт, онцгой байдлын бусад гишүүдийг “Өдөр тутмын бэлэн байдал”-ын зэрэгт шилжин ажиллах, цаг уурын огцом дулааралтай холбоотойгоор гамшгаас хамгаалах албадыг үүссэн нөхцөл байдлыг хурдан шуурхай арилгаж, холбогдох арга хэмжээ авч ажиллахыг тус тус үүрэг болголоо.