Уулын оройд авирч гарах дуртай, эсвэл байнга юм руу авирч асч байдаг, ядахнаа гэртээ дандаа юман дээр гарч зогсдог хүүхдүүд байдаг. Ийм хүүхдүүд том болоод маш сайн бизнесменүүд болдог байна. Юманд асч авирах үедээ тэд єєрийн мэдэлгүй амьдралын хичээлд суралцаж байдаг ажээ. Оргилын эзэн маань зєвхєн бизнес биш, ямар ч ажил үйлсэд эзэн байх хувь заяатай.
Юм руу асч авирах тоглоом нь хүүхдээс их зориг шаардсан хатуу ширүүн тоглоомд тооцогдоно. Хүүхэд юм руу авирах үедээ оргилд заавал гарах ёстой, гэхдээ гарах гэж мацах үедээ үе үе зогсож амьсгаа дарах ёстой. Хэрэв энд тэнд барьж татах, түшиж тулах юм байвал эргэлзэлгүй ашиглах ёстой зэрэг амьдралын олон хуульд суралцдаг байна. Мєн єрсєлдєгчид хэр хурдан авирч байгааг хянах чадвартай болдог. Тэдний хэн нь чамтай оргил булаацалдах, хэн замдаа багтарч унахыг таньж сурдаг. Єрсєлдєєн бол хатуу ширүүн тэмцэл. Юм руу асч авирдаг хүүхэд бол оргилын эзэн. Тэр єрсєлдєгчийг тэвчиж үл чадна.
Хэрэв оргил булаалдах хэмжээний єрсєлдєгч хүүхэд гарч ирвэл түүнийг үзэн ядаж зодолддог.Эдгээр чанарууд нь түүнийг аль ч ажил үйлсэд, ялангуяа бизнесийн салбарт амжилттай явахад нь нєлєєлдєг байна.