Хойд Солонгос гуравдугаар сарын 29-нд Өмнөд Солонгостой хоёр Солонгосын хооронд дээд хэмжээний уулзалтыг явуулах хугацаа болон хэлэлцэх асуудлын талаар хэлэлцээр хийхээр болсон талаар үндэсний нэгдлийн хэрэг эрхлэх яамны мэдээллийг иш татан Ренхап агентлаг мэдээлэлжээ.
Хойд Солонгос өндөр төвшний уулзалтыг хоёр орны хоорондох цэрэггүй бүсэд явуулахыг зөвшөөрчээ. Пүрэв гаригт Өмнөд Солонгос хилийн холбооны сувгаар дамжуулан хойд Солонгосоос хэлэлцээр явуулах боломжит хугацааны талаар асуусан. Бүтэн сайнд зөвшөөрсөн хариу авчээ.
Өмнөд Солонгосын төлөөлөгчдийг үндэсний нэгдлийн хэргийг хариуцсан сайд Чо Мён Гюн ахална.Тус хорооны бүрэлдэхүүнд Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн аюулгүй байдлын зөвлөх Чон Ии Ён, ГХЯ–ны тэргүүн Кан Гён Хва, батлан хамгаалахын сайд Сон Ён Мунар оролцоно.
Өмнөд Солонгос улсын ерөнхийлөгч МунЖэ Ин ба БНАСАУ-ын тэргүүн Ким Чен Ин нарын уулзалт ирэх сард Солонгосын хойгийг заагласан цэрэггүй бүсэд байх Пханмунжийн хэлэлцээрийн байранд явагдах ёстой юм.
Ц.Пүрэвдорж