-Малгайгүй эмэгтэй зүүдэлвэл хэрүүл шуугиан ирнэ.
-Жаахан охин зүүдэнд орвол гарз гарна.
-Нүцгэн эмэгтэй зүүдэлвэл хүнтэй хэрэлдэнэ.
-Жирэмсэн эхнэр зүүдэлвэл хов жив болно.
-Хүүхэд ойчиж байвал санаа зоволтгүй, эрүүл өсөж торнихын шинж.
-Эхнэр, нөхөртэй хүнийг гэрлүүлж байна гэж зүүдэлвэл эдгэршгүй өвчин тусч мэднэ.
-Саран авхай цонхоор харагдаж байвал хөгшин нөхөртэй хожимдож суух магад.
-Бүсгүй хүн чоно зүүдэлвэл худууд ирнэ.
-Могой зүүдэлвэл эвгүй хүнтэй учирна.
-Эм тахиа зүүдэлвэл хүнд хүчир ажил хийнэ.
-Эмэгтэй хүн эр тахиа зүүдэлвэл сүйт хүнтэй болно.
-Эмэгтэй хүн загас барилаа гэж зүүдэлвэл жирэмсэн болно.
-Харин хүүхэн хүн хоргүй могой зүүдэлвэл худууд ирнэ.
-Бүсгүй хүн цэцэг зүүдэлвэл сайн залуутай учирна.
-Шулмас зүүдэлвэл танд муу санадаг хүн байна. Яаралтай зүүдний хариулга хий.
-Хар дарж зүүдэлвэл ах дүү, найз нөхөддөө яривал биелдэггүй гэж ярилцдаг.
Эртний Энэтхэг, Төвдөд зүүдээр сайн муу үйлийн совин илэрдэг гэж здэг тул сэтгэлд эвгүй зүүд зүүдэлвэл дараах тарнийг уншиж, засал хийлгээрэй.
Ум зага ли яа суухай гэдэг тарнийг хүхрээр бичиж, хүзүүндээ гурван өдөр зүү.
Зуурсан гурилыг таван хэсэг болгон тавганд хийгээд биеэ гурав тойруулан эргүүлж, нохойд өгвөөс муу зүүд буцна. Энэ үеэр ум саасаа маамаа суха, ум загаа ли яа сууха тарнийг 7-12 удаа уншиж муу зүүдээ сайхан зүйлээр орлуулж бодоорой.