Швейцарийн Холбооны Улсын Прокурорын байгууллагаас С.Баярцогтод хамаарал бүхий дансуудыг зарцааж, 10 сая орчим ам.долларын урсгалыг тодорхой хугацаанд хааж буйгаа мэдэгдсэн. Үүний дараа АН-аас хэвлэлийн бага хурал хийн түүнийг намынхаа гишүүнчлэлээс хасч, холбогдох асуудлаар Швейцарын холбооны улсаас тодруулга авна гэдгээ мэдэгдсэн билээ. Харин уг мэдэгдлүүдийн дараа С.Баярцогт өөрөө сэтгүүлчдэд мэдээлэл хийж, Швейцарь дахь уг мөнгө нь Монголын нэр бүхий томоохон бизнесмэнийх гэж зарласан бөгөөд өдгөө эл асуудал олон түмний анхаарлын төвд байсаар байна.
Зарим хүмүүс энэ талаар таамаглахдаа С.Баярцогтод зээл олгосон хүн нь MCS группын захирал Ж.Оджаргал байх магадлалтай гэж үзэж байсан бөгөөд харин уг асуудлаар Ж.Оджаргалаас өөрөөс нь тодруулхад тэрээр “С.Баярцогтод зээл өгсөн хүн нь би биш” хэмээн мэдэгдэв. Одоогоор энэхүү асуудлыг АТГ-аас шалгаж байгаа ба удахгүй олон түмэнд ил болох байх гэж найдах л үлдэж байна.