Хятадын дарга Ши Жиньпин БНАСАУ-ын тэргүүн Ким Жон Ун-д, хоёр орны харилцааг бэхжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлж, харилцан хөгжилд чиглэсэн дөрвөн зарчимыг санал болгосон: өндөр хэмжээний уулзалт, шалгагдсан сувгуудаа ашиглах, тайван замаар хөгжих болон холбоогоо бэхжүүлэх зэрэг асуудлаар уулзалтын дүнгийн талаарх БНХАУ-ын ГХЯ-ны сайтанд мэдэгджээ.
Ши Жиньпин хэлэхдээ: засгийн газар болон хятадын коммунист нам Пхеньянтай хоёр талын харилцааг хөгжүүлэхэд онцгой анхаарал тавьж байгаа бөгөөд түүнчлэн олон түвшинд хоёр талын харилцааг бэхжүүлэх болон хадгалах чиглэлийг хатуу барьж байна. “Бид БНАСАУ-тай хамтдаа нэг эрмэлзэлийг дэмжиж, жинхэнэ зорилгоо марталгүйгээр гар гараасаа барилцан урагш тэмүүлэн, Бээжин ба Пхентяны харьцааг эрүүл, тогтвортой, урт хугацаагаар хөгжүүлэх нь хоёр орны ард түмэнд болоод түүнчлэх бүс нутгийн хөгжилд хувь нэмрээ оруулах болно”-гэж хятадын тэргүүн мэдэгджээ.
БНХАУ-ын тэргүүн хоёр талын харилцааг хөгжүүлэхэд нэгдүгээрт-“Хоёр орны харилцааны түүхэн хөгжилд тогтмол хамгийн чухал түлхэц дэмжлэг болж байсан өндөр түвшний солилцоо болон тэргүүлэх үүрэгтэй харилцааг хадгалах”. “Шинэ нөхцөлд ямар ч хэлбэрээр тэр ч бүү хэл харилцан айлчлалын хэлбэрээр, тусгай элчээ илгээх болон захидлаар хойд солонгосын талтай тогтмол харилцаа тогтооход бид бэлэн байна”-гэж Ши Жиньпин хэллээ.
“Хоёрдугаарт, цаг хугацаагаар шалгарсан стратегийн харилцааны туршлагыг бүрэн ашиглах шаардлагатай тул хоёр тал тэргүүлж байгаа намуудын хооронд холбоо тогтоох, олон түвшний хүрээнд хамтран ажиллах ба солилцох түүнчлэн харилцан итгэлцэлийнхээ түвшинг дээшлүүлэх ёстой”-гэж хятадын тэргүүн нэмж хэллээ.
Ши Жиньпиний санал болгосон гуравдах зарчим нь тайван замаар хөгжихөд хамтдаа идэвхтэй ажиллах. ”Өнөө үед Хятадын онцлогтой социализм нь шинэ эринд орсон харин БНАСАУ-ын социалист бүтээн байгуулалт түүхийн шинэ үе шатанд хүрч очсон тул бид БНАСАУ-тай хүчээ нэгтгэж дэлхийн хөгжил болон дэлхийн бүс нутгийг бэхжүүлэх, тогтвортой байлгахад бүтээлчээр хувь нэмрээ оруулах, манай хоёр орны ард түмний сайн сайхныг тасралтгүй дээшлүүлэх, харилцан ашигтай хамтын ажиллагаа болон цагийн аясад хөл нийлүүлэн явахад бэлэн байна” гэж тэр мэдэгдлээ.
“Дөрөвдүгээрт, бидэнд хоёр ард түмнийхээ хоорондох найрамдлын үндсийг бэхжүүлэх хэрэгтэй, хоёр талууд төрөл бүрийн хэрэгслээр харилцаагаа бэхжүүлж улмаар хоёр тал ард түмнээ харилцан солилцох, ялангуяа залуу үеүүдийнхээ холбоог бэхжүүлэх ба өмнөх үеэсээ уламжлагдаж ирсэн Хятад болон Хойд Солонгосын найрамдалыг хадгалан үлдээх ёстой”- гэж БНХАУ-ын тэргүүн хэллээ.
Лхагва гаригийн өглөө Синхьхуа агентлаг гуравдугаар сарын 25-28-нд Ким Чин Ин гэргийн хамт Хятадад албан бус айлчлал хийсэн талаар мэдээллээ. Дараа нь БНХАУ-ын гадаад хэргийн яамны сайтанд нийтлэл гарсан юм. Хятадад хийсэн Ким Чен Ин-ны айлчлал нь түүнийг засгийн эрхэнд гарсанаас хойшхи анхны гадаад айлчлал байлаа.
Ц.Пүрэвдорж