Улсын Драмын Эрдмийн театрын залуу жүжигчин СТА Э.Тодгэрэл чөлөөт цагаараа шүлэг бичих сонирхолтой гэнэ. Хүүхэд байхдаа “Уран жиргээ”, “Хүрэл тулга” зэрэг наадмуудад их ордог байжээ. Тэрээр одоо бол эхнэртээ зориулж байнга шүлэг зохиодог гэнэ. Эмэгтэй хүний чих арай түрүүлж баясдаг юм шиг байгаа юм. Ер нь эмэгтэй хүн бол сонсож, дасаж, дурладаг шүү дээ. Манай театрын “Тамгагүй төр” жүжигт гардаг хаан эхнэртээ зориулж “Амь тавин олдсон ганц эрдэнэ минь, Алганы хээг даган бөмбөрсөн амин хайртай сувд минь” гэж хэлдэг. Энэ мөртийг хааяа уншиж өгдөг юм. Тэгэхээр ямар гоё юм бэ гэдэг. Ер нь бол эхнэртээ шүлэг зохиож өгөх дуртай гэж хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурьджээ