Засгийн газрын энэ долоо хоногийн хуралдаанаар Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Р.Содхүүг ажлын хариуцлага алдсан шалтгаанаар ажлаас нь чөлөөлжээ. Эх сурвалжуудын хэлж буйгаар Р.Содхүү нь хэд хэдэн удаагийн ажлын хариуцлага алдсан гэнэ. Хамгийн сүүлд гэхэд түүний NTV телевизэд өгсөн “Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар хүнд сурталтай байх ёстой” гэсэн ярилцлага олон нийтийн шүүмжлэлийг хүртээд байсан бөгөөд энэ нь Засгийн газар болон олон нийтийн дургүйцлийг ихээхэн хүргээд байсан юм.