Монголын хамгийн сайхан бүсгүйчүүдийн нэг бол яах аргагүй Топ модель Д.Пүрэвсүрэн билээ. Тэрээр сүүлийн жилүүдэд кино урлагийн салбарт хүч үзэж өөрийгөө чамгүй сайн жүжигчин гэдгээ харуулж байгаа. Саяхан “Амьдрал” киногоороо үзэгчидтэйгээ уулзаад байсан бүсгүй энэ удаад “O Couture” -ын рекламанд жүжигчин Б.Цэцэгтэй хамтран тогложээ.