Карри эрэгтэй хүний бэлгийн чадавхийг эрс ихэсгэж байгааг судлаачид тогтоожээ. Та өөрийн бэлгийн чадавхийг энгийн аргаар ихэсгэж чадна хэмээн Австралийн судлаачид өдөр тутмын Courier-Mail сонинд нийтэлсэн байна.
Күинландын Анагаахын Их сургуультай хамтран хийсэн уг судалгаагаар фэнүгрийкийн навч (карри хийдэг үндсэн ургамал) хэрэглэж байсан эрэгтэйчүүдийн бэлгийн чадавх дор хаяж 25%-аар ихсэж байсныг тогтоожээ…Судалгаанд 25-52 насны 60 эрэгтэй хамрагдсан ба Энэтхэгийн карри болгон ашигладаг уг вандуй төст ургамлын 600 мл хандыг өдөрт хоёр удаа 6 долоо хоногийн турш уулгасан байна. Тэдний бэлгийн дур хүсэл, чадавхийн өөрчлөлтийг 3 ба 6 дахь долоо хоногуудад хянаж байсан бөгөөд 6 долоо хоногийн дараа тэдний оноо дунджаар 16.1-ээс 20.6 болж 28%-аар ихэсчээ.
Фенүгрийкийн үр нь сапонин хэмээх бодисыг агуулдаг бөгөөд энэ бодис нь эрэгтэй хүний бэлгийн даавар болох тестостероны нийлэгжилтийг өдөөдөг байж болох юм хэмээн эрдэмтэд үзэж байна. Судлаачид эцэст нь дүгнэж хэлэхдээ “бэлгийн үйл ажиллагаа, чадавийг мэдэгдэхүйц сайжруулж байна” хэмээн дүгнэсэн байна.