Нэрт найруулагч Frank Darabont-ийн найруулсан AMC телевизийн бүтээл “The Walking Dead” цуврал анх гарж байсан шигээ өндөр үнэлгээ авахгүй байгаа ч киноны үзүүлэлт буурсан гэсэн албан ёсны үнэлгээ байхгүй байгаа юм. Сүүлийн 4 бүлгийг цацсаны дараагаар Скотт М Гимпл AMC-ийн брэндээ өргөжүүлэх зорилгоор шинээр үүсгэсэн “The Walking Dead” цувралын Контентийн ахлах мэргэжилтнээр сонгогдоод байна. Холливууд Рэпортэр сэтгүүлд өгсөн ярилцлагаар Гимплийн хэлснээр, тэд энэхүү цувралдаа зориулан маш олон шинэлэг санаа, шинэ тоног төхөөрөмжүүд хэрэглэхээр зэхэж байгаа аж. “Бидэнд маш олон шинэ санаанууд байна. Зарим нь маш сонирхолтой, зарим нь өмнөхөөсөө тэс өөр байх болно.” Хэмээн Гимпл хэлжээ.
Туслах Продюсер Грэг Никотиро киног шинэлэг байдлаар харуулах олон санаа түүнд байгаа гэдгээ хэлжээ. Мэдээж киног сонирхолтой болгох олон боломжууд байгаа байх, гэхдээ ямар ч байсан Грэг Никотиро хэдэн зуун нүүр хувиргасан зомби нарын сонирхолтой нүүдлийг харуулах байх. Никотиро энэхүү өвлийн хэсгийн зураг авалтаа өмнөх ангиудын адилаар Америкт хийх ажээ. “Бид Америкдаа хангалттай олон үзэгчдийг татаж чадсан гэж бодож байна. Мөн Америкаас гадна олон улсуудад зомби шоугаа өргөтгөх боломж бий хэмээн итгэж байна” хэмээн Никотиро хэлжээ.
“The Walking Dead” цувралын 8-р бүлгийн трэйлер