Жүжигчин Т.Бархүү, И.Одончимэг нарын гэр бүлийн түүхийг мэдэхгүй хүн бараг үгүй биз. Байнга л олны хараанд байдаг тэдний тухай сайн, муу юу ч гэж хэлэлцсэн тэр болгон ховын араас хөөцөлдөөд байдаггүй болохоор хүмүүс ам дамжих ярианыхаа гол баатрын дүрээс хассан байх. Тэдний тухай элдэв жиг жуг тэр болгон сонсогдохоо больсон.
Хоёр талаасаа нийлсэн жүжигчид маань хэдийнэ эмээ, өвөө болоод амжсаныг ч андахгүй. Тэгвэл гэр бүлийн энэхүү зурганд ам бүлийн хэдэн гишүүн байгаа вэ гэвэл бүгд л хараад шууд долоо гэнэ. Харин хэчнээн ээж, аав, ач, зээ, эмээ, өвөө байна вэ гэвэл бас л овоо цаг орох байх шүү. Та тоолоод үзээрэй, энд гэр бүлийн 22 гишүүн байгаа.
Энэ зурганд 4 ээж, 4 охин, 3 зээ охин, 2 ач охин, 3 эмээ, бас 1 хүү, 1 хүргэн, 1 аав, 1 нөхөр, 1 паап, 1 өвөө бий.