\”Бид хамтдаа чадна” ТББ-аас цэцэрлэг барих төслийн санаачлага
гаргажээ. Тэд 24 цагийн үйлчилгээтэй эко цэцэрлэгийг хамгийн хямд төсвөөр барих
төслийг бичсэн байна. Гэвч эко цэцэрлэг барих газар олдохгүй байгаа талаар төрийн бус
байгууллагын төлөөлөл ярилаа. Тэдний тооцоолсноор нэг га талбайд 40-60 хүүхдийн
24 цагийн цэцэрлэг барих боломжтой аж. \”Бид хамтдаа чадна” ТББ-ын тэргүүн
Б.Эрдэнэчимэг \”Бид төслөө 2013 онд санаачилж цэцэрлэг байгуулж болох газрын
байршлыг тогтоосон. Сүхбаатар дүүрэгт нэг га хүрэхгүй газрыг сонгож авсан ч
хууль, тогтоомжоос болоод төслөө ажил хэрэг болгож чадахгүй байна.
Эко цэцэрлэг 600 сая төгрөгийн төсвөөр босохыг тооцоолсон. Энэ
төслийн ачаар хүүхдээ гэртээ хардаг олон мянган залуу гэр бүлүүдэд тустай юм.
Төслийн хүрээнд хандивын аян өрнүүлж санхүүжилтээ босгох боломжтой. Эхний
ээлжин газрын асуудлаа шийдэхээр ажиллаж байна. Газар олгох эрх мэдэл бүхий
төрийн байгууллагууд бидний ажлыг дэмжихийг уриалж байна” гэлээ.