Эрүүл мэнд спортын
сайд болон салбар яамны Төрийн нарийн бичгийн даргыг авлигын хэргээр саатуулагдан шалгагдаж байгаа.Үүнээс
болоод яам эзгүйрчихээд байсан юм.
Тэгвэл Засгийн
газар ээлжит бусаар хуралдаж УИХ-ын гишүүн асан С.Ламбааг Эрүүл мэнд, спортын
яамны Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр томилсон байна.
С.Ламбаа нь Эрүүл
мэндийн сайдаар ажиллаж байсан туршлагатай улс төрч. Тиймээс ч газрын дарга
нарын удирдлагад орж, эзгүйрчихээд байгаа яамыг сайд томилогдтол түүнийг
удирдлагад шилжүүлэх шийдвэрийг Засгийн газраас гаргаад байгаа аж.
Уг нь квот МАХН-д байсан. Гэвч МАХН, АН-тай тохироо хийж, яамны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалаа шилжүүлсэн байж болзошгүй. Чухам ямар тохироо хийсэн нь удахгүй тодорхой болох байх.
А.Аюуш