Төр,
нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн хэрэг дээр тууштай ажиллаж буй цорын ганц
хүн үлдсэн нь ТЕГ-ын дарга Б.Хурц билээ. С.Зоригийн хэрэг дээр ажиллаж Европын
төв болсон Франц Улсаас Монгол Улсын иргэн Д.Энхбатыг хэнд ч мэдэгдэлгүйгээр
хулгайлж авчрах ажиллагааг гардан зохион байгуулсан Б.Хурц төд удалгүй Их
Британийн тагнуулын албаныханд саатуулагдсан. Түүнийг Франц улсаас хүн
хулгайлж, эрүүдэн шүүсэн хэрэгт сэжиглэн саатуулсан бөгөөд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ихэд хөөцөлдөн түүнийг
эх оронд ч авчирж ТЕГ-ын даргаар тавьсан. Тэгвэл саяхан С.Зориг агсны хэрэгтэй
холбогдуулан түүний экс эхнэр Д.Булганг саатуулсан нь нийгэм төдийгүй улстөрийн
хүрээнд ихээхэн цочроо өгсөн үйл явдал болсон. Нөгөө талаас Д.Булган үнэнийг
ярьж эхэлсэн бөгөөд үүнтэй холбоотойгоор С.Зориг агсны хэрэг бараг илэрсэн гэх.
Харамсалтай нь, Д.Булганд хүний \”гар” хүргэхгүйн тулд төв аймагт ганцаарчлан
хорьж байсан ч хэн нэгний нөлөө хүрч, басхүү Үндэсний аюулгүй байдлын зөвлөл
мэдэлдээ авав. Тэгэхээр 17 жилийн дараа илрэх нь хэмээн найдаж байсан
С.Зоригийн хэрэг урьдын л адил сонгуулийн шоу болох нь бараг тодорхой боллоо. Нөгөө
талаас түүний хэргийг гардаж, улстөрийн томчуудын нөлөөллийг хүргэхгүйг хичээж байсан ТЕГ-ын дарга Б.Хурцыг тун эгзэгтэй мөчид
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хошууч генерал цолоор шагналаа.