\”Эрдэнэт” үйлдвэрийг 2016-2025 онд хөгжүүлэх хөгжлийн концепцийн техникийн зөвлөлгөөн өнөөдөр компанийн \”Оюу” танхимд үргэлжиллээ. Өнгөрсөн сард ОХУ-ын \”Гипроцветмет”, Монгол улсын \”Цахиурт хүдэр” ХХК, \”Эрдэнэт” үйлдвэрийн геологичдын хамтарсан ажлын дэд хэсэг \”Эрдэнэтийн овоо” ордын геологи уул уурхайн хэтийн хөгжлийн судалгааны ажлаа \”Эрдэнэт” үйлдвэрийн удирдлагуудад танилцуулсан. Өнөөдөр \”Минерал процесс” ХХК-ийн инженер, баяжуулагчид Баяжуулах фабрикийн үйлдвэрлэл, эдийн засаг, санхүүгийн хэтийн хөгжлийн талаарх судалгааны ажлаа компанийн удирдлагууд, инженер техникийн ажилтнуудад танилцуулж, хүлээлгэн өглөө. Мөн ОХУ-ын \”РИВС” компани Хаягдлын аж ахуйн хэтийн хөгжлийн талаар илтгэл тавьсан юм. 2015 оны нэгдүгээр сарын зургааны өдөр Эрдэнэт үйлдвэр ХХК-ийг 2016-2025 онд хөгжүүлэх хөгжлийн концепци боловсруулах Ерөнхий захирлын тушаал гарч, ажлын найман дэд хэсэг байгуулагдсан. Жил шахам хугацаанд эдгээр ажлын хэсэг геологи, хүдрийн ил уурхай, баяжуулах фабрик, эдийн засаг-санхүү гэсэн чиглэлээр ажиллаж, компанийн хэтийн хөгжлийг тодорхойлж байна. Концепци боловсруулах ажлын хэсэгт \”Эрдэнэт” үйлдвэрийн инженер техникийн ажилтнууд, ОХУ-ын \”РИВС” компани, \”Гипроцветмет”, \”Механобр инжиниринг” зэрэг эрдэм шинжилгээний институт, Монгол улсын \”Цахиурт хүдэр”, \”Минерал процесс”, \”Плюс минералс” гэсэн мэргэжлийн байгууллагууд оролцож байгаа юм.
У.Цэрэнбат
Эх сурвалж: erdenettoday.mn