АНУ-ын цагдаагийн газраас Беркли хотод зэвсэгт дээрэм хийсэн гурван этгээдийг баривчиллаа гэж berkeleyside.com цахим хуудас мэдээлжээ.
Беркли хот нь АНУ-ын Калифорни муж улсад оршдог хот юм байна. Өнгөрсөн мягмар гарагт Калифорнийн их сургуулийн хоёр оюутан шөнийн нэг цагийн үед Рижент-стрит дэх гэртээ ортол үл мэдэгдэх 3 залуу хүрч ирэн, гар буу гарган, тэднийг биедээ авч яваа үнэтэй зүйлээ өгөхийг шаарджээ. Тэдгээр этгээдүүд яг юу дээрэмдсэнийг цагдаа нар мэдээлээгүй бөгөөд зэвсэглэсэн дээрэмчид дээрэм хийснийхээ дараа тэндээс тэр дороо зугтсан байна. Үүний дараа тус хотын цагдаагийн газраас хэрэг гарсан дүүргийг бүсэлж, хэдхэн минутын дараа хохирогчдын мэдээлсэнтэй тохирсон гурван этгээдийг саатуулсан ба тэдний нэг нь гар буутай байсан байна.
Хэсэг хугацааны дараа тус хотын цагдаагийн газраас зэвсэгт дээрэмчдийн нэрсийг зарласан бөгөөд тэдгээр нь Беркли хотын 20 настай Энхбилиг Тэнгис, Сан-Францискогийн 21 настай Пүрэв Нармандах, Мартинесийн 19 настай Пүрэв-Очир Мөнхтөр гэсэн 3 монгол залуу байжээ. Өдгөө тэдгээр 3 монгол залуусыг айлын гэрт халдлага, дээрэм хийсэн хэрэгт буруутгаж байгаа аж.
berkeleyside.com цахим хуудсийн мэдээлж байгаагаар Пүрэв Нармандах, Энхбилиг Тэнгис нарыг галт зэвсэг хэрэглэсэн хэрэгт шийтгэх тул 490 мянган долларын барьцаагаар суллагдаж болох бөгөөд харин зэвсэггүй байсан Пүрэв-Очир Мөнхтөрийг 290 мянган долларын барьцаагаар суллаж болох юм байна. Тэднийг шүүх шүүх хурал энэ пүрэв гарагт Окленд хотод болох ба Калифорни муж улсын хуулиар зэвсэгт дээрмийн гэмт хэрэгт 3-9 жилийн хорих ял оноодог хуультай байдаг юм байна.
Police identified the men who were arrested as Enkhbilig Tengis, 20, of Berkeley, Purev Narmandakh, 21, of San Francisco and Purevochir Munkhtur, 19, of Martinez.
BPD arrested the men on suspicion of home-invasion robbery, conspiracy, possession of stolen property and firearms-related charges.
It’s been classified by BPD as a home-invasion case because it took place after the students entered the apartment building, said Sgt. Andrew Frankel, Berkeley Police Department spokesman.
Narmandakh and Tengis are being held on $490,000 bail. Munkhtur, the only one not arrested in connection with the use of the gun, is being held on $290,000 bail.
They are scheduled for arraignment Thursday at the Wiley Manuel Courthouse in Oakland.