“Эрдэнэт үйлдвэр”-ийг барьцаалж их хэмжээний зээл авсан гэх “Жаст групп” ХХК-ийн ерөнхийлөгч асан Ш.Батхүүгийн биеийн байдал тун хүнд байгаа тухай эх сурвалж мэдээллээ. Түүнийг cap гаруйн өмнө АТГ-аас баривчилж, тодорхой хугацаанд шалгасны дүнд цагдан хорьж, шалгах ёстой гэж үзсэн юм. Одоогоор тэрээр хорих 461-р ангид саатуулагдаж байгаа бөгөөд Ш.Батхүүгийн хувьд чихрийн шижин өвчтэй учраас хорих 461 -р ангийн эмчийн хяналтад байгаа аж. Харин эх сурвалжийн мэдээлснээр, сүүлийн хоёр хоног түүний өвчин хүндэрч, хорихын эмч нарыг багагүй сандаргасан гэнэ. Тиймээс Ш.Батхүүг эмчийн байнгын хяналтад шилжүүлжээ.