Тамхи татдаг хүмүүс эрүүл мэндээ, эргэн тойрны хүмүүсийг “сайн дураар” хордуулж байгаа гэдгээ мэддэг ч, больж чаддаггүй. Тамхи татах хооронд тархины цусан хангамж суларч, мансууран, уушгинд очих агаарын хэмжээ никотиноор дүүрэн хорт утаагаар солигдож, түүнчлэн шүд шарлан өнгөө алдаж, амны хөндийн эрүүл ахуй асар их хэмжээгээр алдагдаж, бусад эрхтнүүдэд нөлөөлөх хүчин зүйл болдог. Тиймээс та бүхэнд гурван өдрийн дотор уушгиа хэрхэн цэвэрлэх тухай үнэтэй зөвлөгөөг хүргэе.
-Эхний өдрөөс л унтахынхаа өмнө 1 аяга ногоон цай ууна. Энэ нь биед хуримтлагдсан хорыг гадагшлуулахад тустай.
-Өглөөний цайныхаа дараа 300 мл усанд 2 бүтэн лимоны шүүсийг шахаж ууна.
-Мөн 300 мл усанд ханборгоцой жимсийг хандалж ууна. Энэ нь байгалийн антиоксидантуудыг агуулж, амьсгалын замыг цэвэршүүлж байдаг.
-Өглөөний цайнаас үдийн цай хүртэл хүнд хоол идэхгүй бөгөөд энэ хоорондоо 300 мл цэвэр луувангийн шүүс ууна. Луувангийн шүүс нь 3 өдрийн турш цусны эргэлтийг мэдэгдэхүйц сайжруулж, биеийн тамир тэнхээг сэргээж, арьсыг өнгөлөг болгодог.
-Үдийн цайны үеэрээ калигаар баялаг уух зүйлс хэрэглээрэй. Үүнд тараг, сүү, бананы нухаш, хатаасан чангаанзны шүүс зэрэг орно. Харин үдэш, унтахын өмнө 400 мл аньсны шүүс ууна. Энэ нь уушгины хатгаа болон бусад амьсгалын замын халдварт өвчин тусахаас найдвартай хамгаална.
-Үүнийхээ хажуугаар идэвхитэй дасгал хөдөлгөөнийг цэвэр агаартай хослуулаарай.
-Биед хуримтлагдсан хорт бодисууд хөлсөөр дамжиж гардаг тул орой бүр унтахын өмнө 20 минут халуун устай ваннд орох нь зүйтэй.
-2-3 амны халбага содатай буцалсан халуун усаар хоолойгоо утна. Салхи авахуулахгүйн тулд дээгүүрээ хөнжлөөр бүтээгээрэй.
-3 өдрийн турш эдгээрийг давтан хийх бөгөөд ямар ч хүнд хоол идэхгүй. 4 дэх өдрөөс бага багаар хоолны дэглэмээ өөрчилж, хэвийн дэглэмдээ орж болно. Гэхдээ цаашид аль болох жимс ногоо, сүү сүүн бүтээгдэхүүнийг түлхүү хэрэглэхийн зэрэгцээ, тамхиа багасгаж, өөрийгөө болон эргэн тойрны хүмүүсээ хайрлаарай.