УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр хуралдаанаа хийж, сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Хэвлэлийн хуралд УИХ-ын гишүүн Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн Ж.Батзандан нар оролцов. Бүлгийн гишүүд Боловсролын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дэмжиж байгаагаа илэрхийлэв. Үүнээс гадна Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газар байгуулагдаад хагас жил өнгөрч байна. Өнгөрсөн хугацаанд хэл ам татсан олон асуудал гарлаа. Тиймээс Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж нарыг огцруулах бичиг өргөн барьж байгаагаа илэрхийлэв.