Үлгэрт домогт л гардаг ганц эвэрт Монголоос
олджээ.
Шинжлэх ухааны сенсаци байж болохоор энэ мэдээг гаднынхан хүртэл
сонирхож эхэлсэн байна.
Ганц эвэрт маань Увс аймгийн Өндөрхангай
сумын нутагт орших Хан
хөхийн нурууны Уянга хэмээх газрын камерт үлджээ. Улсын
тусгай хамгаалалттай энэ мэт газруудыг камержуулах ажлын хүрээнд Уянга хэмээх
газарт өнгөрөгч 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр \”RECONYX”маркийн автомат камер байршуулсан байна.
Ан
амьтдын талаар мэдээлэл цуглуулах энэхүү камер өнгөрсөн
хугацаанд олон дүрс авсны дотор зургаан өөр бор гөрөөсний бичлэг хийсний нэг нь байгаль хамгаалагчдын анхаарлыг
эрхгүй татжээ. Тодруулбал, нас бие гүйцсэн, тарга тэвээр сайтай энэхүү бор
гөрөөсны толгойн дунд хэсгээс салаагүй ганц эвэр ургасан байсан аж.
Ер нь бор гөрөөс гэлтгүй толгой
дээрээ эвэртэй амьтад бүгд хоёр буюу түүнээс дээш салаа эвэртэй байдаг бөгөөд
нэг талынх нь угаараа хугараагүй гэдгийг толгойн дунд хэсэгт ургасан байдлаар
нь тогтоожээ.
Өдгөө нутгийн иргэдийн дунд үлгэр домог болон яригдаж эхэлсэн
гэнэ. Ер нь энэ мэт тусгай хамгаалалттай газруудыг камержуулсны хүчинд дэлхийд
устаж үгүй болсон, ховордсон ан амьтан нэг биш удаа олдох болсон байна.
Жишээлбэл, өнгөрөгч 2015 оны наймдугаар сард Говь-Алтай аймгийн өмнөд хэсэгт дэлхийд
устсан гэгддэг улаан чонын дүрс камерт буусан юм. Хамгийн сүүлд 1969 онд
Монголд Улсад харагдсан энэ амьтан ийнхүү 50-иад жилийн дараа харагдсан юм.