Испанийн сэтгүүлчид АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын ихрийн өрөөсөнг Испанийн нэгэн тосгоноос “олжээ”. Сонирхолтой нь тэд усны хоёр дусал мэт хоорондоо маш адилхан гэнэ. Өдгөө Дональд Трампын ихрийн өрөөсөн энэ эмээ дэлхийн олон нийтийн сүлжээнд ихээхэн шуугиан тариад байгаа бөгөөд тэдний нэг нь Цагаан Ордонд суун, дэлхийн хувь заяаг шийдэж байхад нөгөөх нь Испанийн бяцхан тосгонд аж төрж байгаа нь олон хүний сонирхолыг ихээхэн татаж байна. Долорес Лейс Антело хэмээх энэ эмэгтэй өнгөрсөн долоо хоногт орон нутгийн нэгэн сонинд ярилцлага өгч, хар шуурга фермд нь ихээхэн хохирол учруулсан талаар ярьжээ. Испанийн Галиси мужийн Кабана-де-Бергантиньосийн фермд хүрз барин зогсож байгаа түүний зургийг сонингоос харсан хүмүүс испани эмээг Америкийн Ерөнхийлөгч Доналд Трамптай маш адилхан байгааг анзаарсан байна. Ингээд л цахим ертөнцөөр эмээгийн зураг тарж эхэлсэн аж. Түүний зураг одоогийн байдлаар 8000 лайк авч, 47 шэйрлэгдээд байгаа юм байна. Долорес өөрөө яагаад ийм шуугиан гарсныг огт ойлгохгүй байгаа юм. Учир нь тэрээр олон нийтийн сүлжээнд орох нь байтугай түүнд ухаалаг гар утас ч байхгүй бөгөөд “охид минь зураг үзүүлээд та алдартай болчихлоо л гэдэг юм. Яагаад гэдгийг нь би ерөөсөө ойлгохгүй байна” гэж тэрээр хэвлэлд ярилцлага өгөхдөө хэлжээ. Долорес америк “ихэр” шигээ Мексикийн хил дээр хана барих биш харин ган гачигтай үед ургацаа алдахгүй байхад л санаа зовж явдаг гэнэ.