АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Германы Канцлер Ангела Меркельд хандан ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй хэрхэн харилцаж, хэлэлцээ хийх талаар зөвлөгөө өгөхийг хүсчээ. Энэ талаар “CNN” телевиз Дональд Трампын ойрын эх сурвалжийн мэдээн дээр үндэслэн мэдээлсэн байна. Гэхдээ одоогоор Ангела Меркель Трампад тусалж, В.Путинтэй хэрхэн хэлэлцээ хийх талаар зөвлөгөө өгсөн эсэх нь тодорхойгүй байгаа бөгөөд хэвлэлүүдийн онцолж байгаагаар Германы Канцлер Ангела Меркель Ерөнхийлөгч В.Путинтэй уулзаж хэлэлцээ хийж байсан баялаг туршлагатай улс төрч гэгддэг байна.