Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөөдөр Хэнтий, Дорнод, Сүхбаатарын нутаг, Дундговь, Дорноговийн хойд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч шороон шуурга шуурна.
Малчид, тээвэрчид, ард иргэдийн анхааралд: Өнөөдөр нутгийн зүүн хагаст хүчтэй салхи шуургатай, агаарын хуурайшилт ихсэх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.
2018 оны 05 дугаар сарын 04-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун аймгуудын нутгаар солигдмол үүлтэй. Бусад нутгаар үүлэрхэг. Баруун, Төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, хур тунадас орно. Салхи баруун болон төвийн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс хойш эргэж секундэд 9-14 метр, зүүн болон говийн аймгуудын нутгаар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч хүчтэй шороон шуурга шуурна. Монгол Алтайн уулархаг нутаг, Увс нуур болон Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 3-8 хэм, говийн бүс нутаг болон Дорнод-Монголын тал нутгаар 23-28 хэм, бусад нутгаар 8-13 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Ялимгүй хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Өчигдөрөөс сэрүүсч 8-10 хэм дулаан байна.
2018 оны 05 дугаар сарын 05-наас 05 дугаар сарын 09-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
6-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 7-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 8-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгаар бороо, хур тунадас орно. Салхи 6-нд баруун аймгуудын нутгаар, 7-нд нутгийн баруун хагаст, 8-нд нутгийн зүүн хагаст секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, өдөртөө 15-20 хэм, Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав газар болон говийн бүс нутгаар шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 25-30 хэм, бусад нутгаар шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 21-26 хэм дулаан байна. 5-нд нутгийн зүүн хэсгээр, 8-нд нутгийн баруун хагаст сэрүүснэ.