Хятадын төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайдын орлогч Лю Хэ энэ сарын 3, 4-нд АНУ-ын Ерөнхийлөгчийн тусгай төлөөлөгч, Сангийн сайд Ствэн Тэрнэр Мнучингээр ахлуулсан Америкийн төлөөлөгчидтэй Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны асуудлаар илэн далангүй, өндөр үр ашигтай, бүтээлч хэлэлцээр хийсэн байна.
Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны эрүүл, тогтвортой харилцааг хөгжүүлэх нь хоёр оронд маш чухал бөгөөд холбогдох асуудлыг яриа хэлцэл, зөвшилцлөөр шийдэх хэрэгтэй гэдэгт хоёр тал санал нэгджээ.
Хоёр тал Америкаас Хятадад гаргах экспорт, хоёр талын үйлчилгээний худалдаа, хоёр талт хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, оюуны өмчийн эрхийн хамгаалалт, гаалийн болон гаалийн бус татварыг зохицуулах зэрэг асуудлаар санал солилцож, зарим салбарт нийтлэг ойлголтод хүрсэн байна.
Гэвч зарим асуудлаар нэлээд санал зөрөлдөөнтэй байгаа учир ажлаа эрчимжүүлж, улам их ахиц гаргах хэрэгтэйг талууд ойлгосон аж. Тиймээс холбогдох асуудлаар цаашид нягт хэлхээ холбоотой байж, ажлын хэсэг байгуулахыг хоёр тал зөвшөөрчээ.