Боловсрол” телевизийн уран бүтээлчид “Яг түүн шиг 2018” шоу нэвтрүүлгийг Нидерланд Улсын “Эндемон Шайн” группийн албан ёсны эрхтэйгээр гурав дахь жилдээ бэлтгэн хүргэж байгаа. Энэ жилийн шоунд үе тэнгийн залуу уран бүтээлчид оролцож байгаа бөгөөд тухайлбал, жүжигчин, дуучин, хөгжмийн найруулагчаас гадна урьдын адил загвар өмсөгчдийн төлөөллүүд өрсөлдөж байгаа билээ. “Яг түүн шиг 2018” шоуны эхний дугаар өчигдөр үзэгчдийн хүртээл болсон. Эхний дугаарт “Эмоци” продакшны жүжигчин О.Тэмүүжин буюу Тэмка Харанга хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэнгийн “Үзэсгэлэнт минь” дууг “Яг түүн шиг” дуулж олныг баясгасан юм. Түүний дуулахыг сонссон Харангын Лхагваа өөрийн цахим хуудаснаа “Тэмкаг ингэнэ гэж мэдсэн бол хувцаснаасаа өгдөг байж” гэжээ.